Участник:Mongol/Монгол Улс

Материал из Циклопедии
Перейти к навигации Перейти к поиску
Монгол Улсын карт

Монгол улс нь Ази тивийн зvvн хойд хэсэгт, ОХУ болон БНХАУ-ын дунд эх газрын тєвд оршдог. Газар нутгийн хэмжээ нь 1.565.600 хавтгай дєрвєлжин км, энэ нь Франц улсын газар нутгаас 3 дахин том юм. Нутгийн зvvн, баруун болон ємнєд хэсгээр нийт 4673 км БНХАУ-тай, хойд талаараа 3485 км-ийг ОХУ-тай хиллэдэг юм.

3 сая хvн амтай, хvн амын суурьшлаар бусад оронтой харьцуулахад хамгийн сийрэг орны тоонд орно. Нийслэл хот - Улаанбаатарт 1 400 000 орчим хvн оршин суудаг. Мєн тус улсын томоохон хотын тоонд аж vйлдвэр тvлхvv хєгжсєн Дархан, зэсийн vйлдвэрлэлийн тєв болох Эрдэнэт хот багтана. Хvн амын 60 орчим хувь нь хот суурин газарт, 40 орчим хувь нь хєдєє, орон нутагт оршин суух бєгєєд тэдгээрийн олонх нь нvvдлийн мал аж ахуй эрхэлдэг.

Монгол Улс нь умард єргєргийн 42-52 градуст буюу АНУ-ын хойд хэсэг, Канадын ємнєд хэсэгтэй ижил байршилтай боловч эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай нутаг юм. Тухайлбал, жилд дунджаар 220 мм хур тунадас унадаг бєгєєд ихэнх нь зуны богино улиралд унаж, євєлдєє голдуу хуурай, маш хvйтэн байдаг. Жилийн дунжаар зун +250 С, євєлдєє -25 0 С орчим.

Цаг агаар болон газар нутгийн байрлалын иймэрхvv нєхцєл байдал нь газар тариалан эрхлэхэд таатай бус, харин мал аж ахуйг эрхлэхэд тохиромжтой гэж vздэг. Хонь, ямаа, адуу, vхэр, тэмээ зонхилсон нvvдлийн мал аж ахуй нь тус улсын эдийн засагт голлох байр суурийг эзэлдэг салбарын нэг бєгєєд vндэсний соёл иргэншлийн илэрхийлэл болдог юм.